Азийн 45 улсын Үндэсний олимпын хороод, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын холбоод, Азийн спорт холбоодын болон Азийн наадмын зохион байгуулах хорооны төлөөллүүд АОЗ-ийн төв оффис байрлаж буй Кувейт Улсад хуран цуглаж, Ази тивийн соёлын сурталчилгаа, спорт олимпизмын хөдөлгөөний үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов.
Энэ удаагийн Ерөнхий ассамблей нь "One Asia- Нэг Ази" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Ази тивд зохиогдож буй спортын олон төрөлт томоохон наадмуудын мэдээллийг өгснөөс гадна улс орны соёл урлагийг сурталчлан таниулах "Соёлын өдөрлөг- үзэсгэлэн" арга хэмжээг мөн зохион байгуулав.
Эхний өдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр болсон зочин орнуудын урлагийн тоглолтыг нээж АОЗ-ийн дэд ерөнхийлөгч Тимоти Фок, Кувейт Улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Фахад Нассер Аль Сабах, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, олимп болон Азийн аварга Моатаз Баршим, олимпод оролцогч, сагсан бөмбөгийн тамирчин Яао Минг нар үг хэлж, сэтгэгдлээ хуваалцав.
Томас Бах "Азийн наадам нь дэлхийд жишиг болсон наадам болохыг дурдаж, Ази тивд Пёнчан 2018, Токио 2021, Бээжин 2022 олимпын наадмуудыг хүнд нөхцөлд амжилттай зохион байгуулсныг онцгойлон тэмдэглээд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв."
Энэ сарын 12-ны өдөр АОЗ-ийн 45 дахь удаагийн Ерөнхий ассамблей нээлтээ хийж, ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Кирсти Ковентри анхны мэндчилгээгээ АОЗ-ын гишүүн ҮОХ-дод дэвшүүллээ. Хурлын үеэр Азийн наадмын зохион байгуулах хороод мэдээлэл хийлээ.
АОЗ-ийн ерөнхий захирал Хусейн Аль Мусаллам " Ирэх жил Япон Улсад болох Айчи Нагояа 2026 Азийн наадам нь таван хотод 42 спортын төрлөөр явагдах тул зохион байгуулалтын маш олон хүндрэл бэрхшээл тулгарч байгааг дурдаад бид Ази тивийн эв нэгдлээ бататган харуулж, Азийн олимпын хөдөлгөөнд томоохон дэмжлэг үзүүлэгч орон Япон орноо, Айчи Нагояа ЗБХ-г дэмжиж ажиллах үүрэгтэйг анхааруулан" хэллээ.
ОУОХ, Эв санааны нэгдэл болон Үндэсний олимпын хороодын холбооноос мэдээлэл хийж, улмаар тивийн наадмаас олимпын наадмын эрх олгох асуудлыг хөндөв. Гэвч Азийн наадам нь олимпын наадам болохоос хоёр жилийн өмнө зохиогддог тул олимпын эрх олгох нь хүндрэлтэй байгаа юм.
Азийн олимпын зөюлөлөөс энэ асуудлыг судалж байгаа боловч ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүйг хэлэв. Учир нь Азийн наадмын циклийн дагуу “Доха-2030”, “Рияд-2034” Азийн наадмыг зохион байгуулах хороотой хэдийнээ гэрээ байгуулан, бэлтгэл ажил өрнөж байгаа билээ.
Иймд цаашид Азийн наадмын хугацааг өөрчлөх асуудлыг нарийвчлан судалж, эцэслэн шийдвэрлэх болно. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П. Буяндэлгэр, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П. Сэргэлэн нар хурлын арга хэмжээнд оролцохоос гадна Монгол Улсаа сурталчлах үзэсгэлэнд дэмжлэг үзүүллээ.
| Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблей боллоо |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |