Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Ази тивийн авргад 34 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд шилдгүүдээ тодруулах юм. Монголын баг амжилттай тоглож байна. Энэ тэмцээнд Ази тивийн орнуудаас гадна ОХУ-ын баг оролцож байгаагаараа онцлог болж, өрсөлдөөн өрнүүлж эхэлжээ. Азийн шатрын холбоонд ОХУ-ын Шатрын холбоо элссэн учраас тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа аж. Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд их мастер 53, эмэгтэй их мастер 19, олон улсын цолтой 228 шатарчин тоглож байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн их мастер С.Сэшадри, ОХУ-ын Анастасиа Боднарук, Монголын Б.Мөнгөнзул нар адил 4.5 оноотой тэргүүлж эхэллээ. Эдгээр шатарчдын араас Хятад, Энэтхэг, ОХУ, Узбекистан зэрэг орны долоон тамирчин адил 4.0 оноотой бичигдэж байгаа. Харин тэдний дунд Монголын Б.Мөнгөнтуул багтжээ.
Шатарчид нийт есөн өрөг тоглохоос таван өргийн тоглолт хийсэн. Өнөөдөр зургаа дахь өргийн тоглолт болно. Энэ өрөгт тэмцээнийг тэргүүлэгч Энэтхэгийн Сэшадри ОХУ-ын Анастасиа Боднаруктай, Монголын Т.Мөнхзул Хятадын Сон Юишинтэй тоглохоор оноолт таарчээ. Мөн их мастер Б.Мөнгөнтуул ОХУ-ын Г.Ольгатай зургаа дахь өрөгт тоглох хуваарь гарсан байна.
Эрэгтэй шатарчдыг Ираны Данэшвар Вардияа, Энэтхэгийн К.Мурали нарын их мастерууд адил 4.5 оноотой тэргүүлж явна. Хятад, ОХУ, Энэтхэгийн таван шатарчин 4.0 оноотой удаалж байна. Манай шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин гурван оноотой 51-р байрт жагсаж байна.
| Шатрын Ази тивийн аваргыг Б.Мөнгөнзул, Сэшадри, Боднарук нар тэргүүлж явна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |