Дэлхийн таэквондогийн холбооноос ирэх 2027 он хүртэл зохион байгуулагдах тэмцээнүүд болон зохион байгуулагдах улсын нэрсийг тодорлууллаа. Дэлхийн таэквондогийн холбооны зөвлөл тавдугаар сарын 9-ний өдөр АНЭУ-ын Фужира хотод болж буй өсвөр үеийн ДАШТ-ий өмнөхөн хуралдаж, 2027 он хүртэл зохион байгуулагдах тэмцээнүүдийн улс, хотуудыг сонголоо.
Тухайлбал, "Лос Анжелес-2028" олимпын наадамд оролцох эрх авах шалгаруулалтын чухал тэмцээнүүд болох дэлхийн таэквондогийн “Гран при”-гийн 2026, 2027 онуудад зохион байгуулагдах хотуудыг баталлаа.
Ингэснээр ирэх онд:
- Итали Улсын Ром хотод
- Өмнөд Солонгосын Мужу хотод
- Франц Улсын Парис хотуудад "Гран при" тэмцээнүүд тус тус зохиогдоно.
Мөн Казахстан Улсын Астана хотод "Гран при” финал болон Дэлхийн таэквондогийн холбооны "Гала" шагналын арга хэмжээ зохион байгуулагдахаар боллоо.
Харин 2027 онд:
- Итали Улсын Ром хотод
- Франц Улсын Парис хотод
- Англи Улсын Манчестер хотуудад хотуудад "Гран при" тэмцээнүүд зохиогдохоор баталсан бөгөөд Хятад Улсын Тай Ан хотод "Гран при” финал болон "Гала" шагналын арга хэмжээ болох юм байна.
Мөн 2027 онд Өмнөд Солонгосын Мужу хотод Дэлхийн таэквондогийн холбооны "Гран при Челленж-3" тэмцээн зохион байгуулагдсанаар “Гран при тэмцээнд оролцох эрхтэй болохоос гадна олон тамирчдад "Лос Анжелас-2028" олимпын наадамд зориулан нэвтрүүлсэн шударга олимпын онооны систем дор өрсөлдөх боломж нээгдэж байна.
Дээрх хотууд нь Дэлхийн таэквондогийн холбооны зөвлөлд тус бүр өөрсдийн төслөө амжилттай танилцуулснаар зохион байгуулах эрхээ авлаа. Харин Өмнөд Солонгосын Чүнчон хот нь Вьетнам Улсын Хо Ши Мин хоттой өрсөлдөж 2026 онд болох пүмсэгийн ДАШТ-ий эрхээ олж авлаа. Үүнээс гадна 2026 оны таэквондогийн залуучуудын ДАШТ-ий хувьд Узбекистан Улсын Ташкент хот нь Хятадын Чунцин хоттой өрсөлдөн ялсан бол 2027 онд зохиогдох өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг Грек Улсын Афин хот, Энэтхэг Улсын Пүне хоттой өрсөлдөн ялснаар тус тус эрхээ авлаа.
Энэ жилийн Дэлхийн Таэквондогийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Экваторын Гвинейн Улсын нийслэл Малабо хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн бол 2026 оны тэмцээнийг Хятадын Тайюань хотод хийхээр товлолоо.
2025 оны таэквондогийн 21 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнийг Кени Улсын Найроби хот хүлээн авч зохион байгуулах юм.
| Дэлхийн таэквондогийн холбооны тэмцээн явагдах улсын нэр тодорлоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |