ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ Б.ЭРДЭНЭБАЯР, Л.АНХЗАЯА :
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 38 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Тбилисийн гранд сламын аварга, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Лавжаргалын Анхзаяа нар хүч сорин өрсөлдөнө. ОУХМ Б.Эрдэнэбаяр “А” хэсгийн тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Грек, Хятадын жүдочдын хэн ялсантай барилдана. Харин ОУХМ Л.Анхзаяа “А” хэсгийн нэгдүгээр тойрог гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Унгарын Aron SZABO-той барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ Г.БАТСУГАР :
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 33 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас залуу тамирчин Гансүхийн Батсугар барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Италийн Manuel PARLATI-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ Л.ЭНХРИЙЛЭН, Б.ГАНХАЙЧ :
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 28 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн нар хүч үзнэ. ОУХМ Б.Ганхайч “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Германын Viktoria FOLGER-тэй таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Франц, Казахстаны жүдочдын хэн ялсантай барилдах болно. Харин МУГТ Л.Энхрийлэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн Raffaella Lelia CIANO-той таарсан. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Бразилын Nauana SILVA-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ Д.ЕСҮЙ, Б.НЯМ-ЭРДЭНЭ :
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 27 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын хошой хүрэл медальт Батсуурийн Ням-Эрдэнэ, Ази тивийн аваргын тавдугаар байрын шагналт Дарханбатбаярын Есүй нар барилдана. ОУХМ Б.Ням-Эрдэнэ “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Shirinjon YULDOSHOVA-тай таараад байгаа. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Герман, Казахстаны жүдочдын хэн ялсантай барилдана. Харин Д.Есүй “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Pei Chun YUAN-тэй таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Хятадын Yingying FENG-тэй таарна.
| “АСТАНА-2025” ИХ ДУУЛГЫН ХОЁР ДАХЬ ӨДРИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |