Монголын улсын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ардын багш Одвоогийн Балжинням 1960 оны энэ өдөр Увс аймгийн Наранбулаг суманд мэндэлжээ. Тэрбээр 1979 оноос самбо, жүдо бөхийн Улсын шигшээ багт тамирчнаар орж, 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан юм. О.Балжинням аварга жүдо бөхөөр тив, дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх.
Самбо бөхийн ДАШТ-ээс 1985, 1986, 1990 онд алтан медаль хүртсэн. Самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 1985, 1987, 1988 онд алтан медаль авч байв. 1989 онд жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын жүдо бөхийн түүхэнд анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Мөн жүдо бөхөөр 1984 онд “Найрамдал-84” тэмцээнээс хүрэл медаль, 1986 оны “Сайн санааны тоглолт”-оос анхны мөнгөн медаль, 2009 оны анхны “Гранд мастерс”-ийн дэлхийн аваргын алтан медалийг Монголын ахмад жүдочдоос анх түрүүн хүртэж байлаа. Европын цуврал олон улсын тэмцээнээс тухайн үеийнхээ хамгийн олон алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн байдаг юм байна. Сонирхогчдын сүмо бөхөөр дэлхийн аваргад барилдаж анхны медалийг хүртэж байсан.
Үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар тав давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн. Үндэсний бөхөөр 1984, 1986, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1999, 2001 онуудад 14 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 1987 онд түрүүлж, 1992, 1994, 1995 онд үзүүрлэсэн гайхалтай өвөрмөц амжилтын эзэн юм.
| ЭНЭ ӨДӨР О.БАЛЖИННЯМ АВАРГА МЭНДЭЛЖЭЭ |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |