Биеийн тамир, спортын улсын хороо нь 2024 оны төрийн байгууллагуудын мэдээллийн цахим ил тод байдлын индексийн үнэлгээгээр тохируулагч агентлагуудын ангилалд тэргүүлж, төрийн нийт 56 байгууллагаас 12 дугаар байрт (74.2) хувиар шалгарлаа.
Цахим ил тод байдлын индекс нь төрийн байгууллагуудын цахим мэдээллийг иргэдэд аль зэрэг нээлттэй, хүртээмжтэй хүргэж байгааг тоон үзүүлэлтээр хэмждэг бөгөөд тухайн байгууллагын цахим засаглалын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлдэг чухал шалгуур үзүүлэлт юм.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд үр дүнтэй нэвтрүүлж, иргэдэд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд энэхүү амжилтад хүрсэн гэж дүгнэж болно.
Монгол Улс цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн мэдээллийг ил тод, хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа энэ үед тус хорооны үр дүнтэй менежмент, иргэдэд чиглэсэн бодлогын хэрэгжилт нь жишиг болж байна.
Цаашид Биеийн тамир, спортын улсын хороо иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд МХХТ-ийн боломжийг үр ашигтай ашиглан манлайлан ажиллахыг зорьж байна.
| БТСУХ цахим ил тод бадлын үнэлгээгээр тэргүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |