Хоккейн 2025 оны "Division III” ДАШТ Мексик Улсад өнгөрсөн сарын 27 -ны өдөр эхэлсэн. Тус ДАШТ-д Монгол Улс, БНАСАУ, Мексик, Хонконг, Филиппин, Сингапурын шигшээ багууд өрсөлдөж байгаа. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, гавьяат тамирчин Н.Мишигсүрэн,Г. Отгонбаяр нараар удирдуулсан манай баг тамирчид Филиппин Улсын шигшээг 13:7-оор, Сингапурыг 11:1-ийн харьцаатай ялсан.
Харин Хойд Солонгос буюу БНАСАУ-ын шигшээд 7:3-ын харьцаатай ялагдсан. Улмаар энэ өдөр тэмцээнийг зохион байгуулагч Мексик Улсын шигшээ баг тамирчидтай тун өрсөлдөөнтэй, ширүүн тоглолтын эцэст 7:6-ын харьцаатай ялагдал хүлээлээ. Манай баг тамирчид маргааш хүрэл медалийн төлөө орон нутгийн цагаар (Мексик)16.30 минутад Хонконгийн шигшээ багтай хүч сорино.
| Манай хоккейчид дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тоглоно |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |