• Өнөөдөр 2025-07-12

Б.Эрдэнэбаяр “Душанбе-2025” гранд сламын алтан медалийн төлөө барилдана

2025-05-03,   442

       Жүдо бөхийн “Душанбе-2025”  их дуулгын тэмцээнд Тажикстаны Душанбе хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-ыг жингийн алтан медалийн төлөө ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр барилдана. Тэрбээр “D” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Тажикийн Voris NAZAROV-ыг ялсан. “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Benjamin AXUS-ыг буулган авч шөвгийн дөрөвт үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Тажикийн Behruzi  KHOJAZODA-г ялж, их дуулгын аваргын алтан медалийн төлөө Тажикийн залуу тамирчин Muhiddin ASADULLOEV-той барилдана.


 

 


Б.Эрдэнэбаяр “Душанбе-2025” гранд сламын алтан медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188