Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 1996 оны энэ өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод мэндэлжээ. Тэрбээр дунд сургуульд байх даа хөнгөн атлeтикаар хичээллэж байсан гэдэг. Хөнгөн атлeтикийн насанд хүрэгчдийн аймгийн аваргаас 1500 метрийн зайд хүрэл мeдаль хүртэж байж.
Чөлөөтийн Б.Идэрсайхан багш, Х.Болортуяад санал тавьж чөлөөт бөх рүү оруулсан юм билээ. Ингээд чөлөөт бөхөөр наймдугаар ангийн сурагч байх үеэсээ хичээллэж эхэлжээ. Дунд сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжил эзэмшсэн ч чөлөөт бөхийн спортоороо үргэлжлүүлэн өнөөг хүртэл хичээллэж яваа.
Х.Болортуяа 2011 онд өсвөр үеийн Азийн аваргаас хүрэл, 2012 онд “Азийн хүүхдүүд” хүүхдийн спортын наадмын хүрэл медаль хүртэж байв. “Mongolia Open” тэмцээнээс хүрэл, Хөлөнбуйрын олон улсын тэмцээнээс мөнгө, Оросын цомын нээлттэй тэмцээнээс алт, 2019 онд “U23” хүртэлх насны Азийн аваргаас мөнгө, “Байгаль Опен”-оос мөнгө медаль авч байв.
2018 оны ОХУ-ын Буриадын ерөнхийлөгчийн цомын тэмцээн, 2019 оны "Poland open" олон улсын тэмцээн, 2020 оны Иван Ярыгины “А” зэрэглэлийн гран при тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж байлаа. 2021 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв. “Токио-2020” олимпын наадамд амжилттай барилдсан.
| ЭНЭ ӨДӨР АЗИ ТИВИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Х.БОЛОРТУЯА МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |