Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ, “Монголын үндэсний академи” хамтран “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт зорилтот аяныг улс даяар байгуулж, өнөөдөр дүнг танилцууллаа. Арга хэмжээнд БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар болон аянд оролцсон сургуулийн удирдлага, багш нар оролцов.
Аяны хүрээнд 10-р ангийн 80 сурагчдын дунд онолын болон бие бялдрын сорилын хэлбэрээр уралдаан зохион явуулахад 69 дүгээр сургууль тэргүүлж, “Эрдмийн ундраа”, 67-р дунд сургууль удаалжээ. Түүнчлэн багш, дасгалжуулагчдын дунд сурган хүмүүжүүлэх илтгэл, Монгол бичгийн уралдаан зохион байгуулсан ба Монгол бичгийн уралдаанд Эрдмийн хөтөч сургуулийн биеийн тамирын багш О.Анхзаяа түрүүлж, сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Цэрэннадмид тэргүүн байр эзэлсэн байна.
“Боловсрол-Бие бялдрын хүмүүжил-Олимпизм” аяны хүрээнд кросс гүйлтийн УАШТ-нд 20 багийн 300 орчим тамирчин өрсөлдөхөд Дархан-Уул аймгийн 4-р дунд сургууль тэргүүлсэн бол багийн дүнгээр Дархан-Уул аймгийн 4-р дугд сургууль түрүүлж, 122-р дунд сургууль, Өмнөговь аймгийн 4-р дунд сургууль удаах байрт оржээ.
“Боловсрол-бие бялдрын хүмүүжил-Олимпизм” аянд арван сургуулийн нийт 12,821 сургач хамрагдсан нь үр дүнтэй ажил болохыг оролцогч талууд өгүүлж байна. Мөн хамрагдсан сургууль бүр Олимпын танхимаа шинэчлэн засварлаж, урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулсан нь онцлог ажил юм.
| “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12 мянган сурагч хамрагджээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |