Казахстан Улсын Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-ны өдөр эхэлнэ. Манай улсаас паралимпын гурван дасгалжуулагч, нэг эмч, найман тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Монголын тамирчдын багийн ахлах дасгалжуулагчаар А.Мөнхбат, туслахаар С.Ядамдорж, зөвлөхөөр гавьяат тамирчин Г.Жамсран нар ажиллана. Багийн бүрэлдэхүүнд “J1” ангиллын эрэгтэйчүүдийн 70 кг-д спортын мастер Б.Бат-Эрдэнэ, Я.Очирваань, 81 кг-д Г.Чулуунсүх, -95 кг-д ОУХМ Д.Ганбат, +95 кг-д Л.Эрдэнэбилэг нар зодоглоно.
Харин “J1” эмэгтэйчүүдийн 52 кг-д спортын мастер Т.Сувд-Эрдэнэ, 70 кг-д ОУХМ Л.Туруунаа барилдах юм. “J2” ангиллын эрэгтэйчүүдийн 81 кг-д спортын мастер Э.Даваадагва зодоглоно. Манай тамирчид Төв аймгийн Батсүмбэр сумын бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийж байна.
Пара жүдо бөхийн ДАШТ нь дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд Монголын тамирчдаас Л.Туруунаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн байдаг. Тэрбээр 2022 онд Азербайжаны Баку хотод болсон тэмцээнд финалдаж, мөнгөн медалиар энгэрээ мялааж байсан юм.
Харин А.Мөнхбат дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг дэлхийн хараагүйчүүдийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Түүний хувьд 2015 онд мөнгө авсан бол 2019 онд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж байв.
| Пара жүдо бөхийн дэлхийн аваргад манай найман жүдочин барилдана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |