АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн Азийн аваргад 34 орны нийт 262 тамирчин оролцоно. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нарын удирдлага дор Үндэсний шигшээ багаас эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул (гавьяат тамирчин), Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, “ФИДЕ” дэд мастер Б.Мөнгөнзул, эрэгтэйчүүдэд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, “ФИДЕ” мастер Н.Содбилэгт нар оролцоно.
Шигшээ багийн бус тамирчдаас дурдвал, эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Д.Номин-Эрдэнэ, ФИДЕ мастер Э.Энхрий, ФИДЕ дэд мастер Э.Эмүжин, Б.Буянхишиг, Ч.Нандинжигүүр, Х.Баясгалан, залуу тамирчин З.Нарансолонго, З.Наранзаяа, эрэгтэйчүүдэд ФИДЕ мастер С.Чингүүн, Г.Мөнхбаяр нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Тус тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлэгч Энэтхэг, Хятад, ОХУ (ОХУ Азийн шатрын холбоонд элссэн)-ын шатарчид оролцох тул өмнөх жилүүдээс илүү өрсөлдөөнтэй болно. Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд их мастер 53, эмэгтэй их мастер 19, олон улсын цолтой 228 шатарчин бүртгүүлсэн байгаагаас энэ тэмцээний чансааг дүгнэж болох. Монголын шатарчид тус тэмцээнээс нийт хоёр хүрэл медальтай бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар медалийн тавцанд гарч байжээ.
| Азийн аваргад оролцох шатарчдын нэрс тодорлоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |