Йордан Улсын Амман хотод дөрөвдүгээр сарын 18-30-ны өдрүүдэд сонирхогчдын боксын өсвөр үеийн “U15”, “U17” хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн боксын холбооны гурван одтой шүүгч, ОУХМ Б.Атарбаяр “Шилдэг шүүгч”-ээр шалгарсан байна.
Энэ удаагийн Азийн аваргад 18 орны нийт 405 тамирчин оролцлоо. Хөвгүүд 250, охид 155 өрсөлджээ. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Р.Жоланман, Ж.Баяр-Отгоны удирдлага дор долоон ширэн бээлийтэн тулалдаж нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Азийн аваргын “U17” насны охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгө, “U17” насны хөвгүүдийн 75 кг-д Т.Даваажав, “U15” насны хөвгүүдийн 40 кг-д Н.Ахмейтхан хүрэл медаль хүртжээ.

| Б.Атарбаяр Азийн аваргын “Шилдэг шүүгч”-ээр шалгарлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |