Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны төлөөлөгчид Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгуульд /2025.04.28/ ажиглагчаар оролцож бүхий л сонгуулийн санал хураалт болон бусад процесст хяналт тавин ажилласан.
Ийнхүү сонгуулийг FIFA-ийн зүгээс үйл ажиллагааны дүрэмд бүрэн нийцсэн хэмээн үзэж Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ.

Тэрбээр, Таны мэдлэг чадвар, манлайлал, туршлага, хүсэл тэмүүлэл хөл бөмбөг хэмээх гайхамшигтай спортыг монголд хөгжүүлэхэд чухал нөлөөлөл үзүүлнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Би өөрийн хувийн зүгээс болон FIFA-ийн зүгээс таныг зорилгодоо хүрэхэд гүн туслалцаа үзүүлэх болно. Таны өмнө FIFA -ийн хаалга үргэлж нээлттэй. Эрхэм Ерөнхийлөгч танд баяр хүргэхийн зэрэгцээ удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байна хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино баярын захидалдаа илэрхийлжээ. Баярын цахилгаан мэндчилгээг бүрэн эхээр нийтлэв.
Мөн өчигдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэсэн билээ.
| Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ |
|
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
2026-09-12 15:01:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |