Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны шинэ дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах, техник технологийн салбарт мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор анх удаа ”Dronex mongolia-2025” өсвөрийн УАШ тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Б.Тулга-ын нэрэмжит уг тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын стандартад нийцсэн хамгаалалтын тортой талбайд оролцогчид нэг нэгээр гараанд гарч, зассан саад дундуур өгсөх, уруудах нислэг үйлдэж, тусгайлан бэлдсэн объектын бүтэн тойрог буюу 360 градусын бичлэг хийх зэрэг даалгаврыг гүйцэтгэнэ.
Сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн гурван төрлөөр явагдаж буй уг тэмцээнд 11 аймгийн 11–18 насны 173 хүүхэд, залуус ур чадвар, авьяас, мэдрэмжээ уралдуулж байна. Цаашид 21 аймгийн хэмжээнд өсвөрийн мэдээллийн технологийн “Хурдан” клуб байгуулагдаж 3000 орчим ахлах ангийн хүүхдүүд хамрагдсан.
Өсвөрийн “Хурдан” клубээр дамжуулан дроны нисгэгч, хиймэл оюун ухааны хөгжүүлэгч, программ хангамжийн хөгжүүлэгч, e- sport-ийн тамирчин зэрэг дэвшилтэд технологийг ашиглах ирээдүйн хүний нөөцийг бэлтгэнэ. Монгол Улс төрийн цахим үйлчилгээ, цахим засаглалын индексээрээ дэлхийд 193 орноос 46-д жагсдаг. Уг үзүүлэлтийг сайжруулах, технологид суурилсан шинэ эдийн засгийн нэг гол тулгуур нь дрон. Хөдөө аж ахуй, байгаль хамгаалал зэрэг мэргэжлийн чиглэлд дроныг үр ашигтай ашиглах боломжтой.
| “DRONEX MONGOLIA 2025” тэмцээн эхэллээ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |