Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Атар Трейд” ХХК, “АПУ” ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүллээ. Харин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, зэвсэгт хүчний 034 анги, “АПУ” ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, Цагдаагийн ерөнхий газар, “Мөнхийн-Үсэг” групп, “Нэгдэл” клуб, "Бадрах-Өглөө" ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 анги, "Кардеш" ХХК, "Дээдсийн Жигүүр" ХХК, "Булган Хан" дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Шөвгийн наймд улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан Б.Өсөхбаяр, аймгийн харцага Э.Лхамхүү нар үлдэв. Дараагийн барилдаан тавдугаар сарын 2-ны баасан гарагт 11:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.
Тавдугаар сарын 3-ны бямба гарагт 13:00 цагаас Чингэлтэй хайрханы хишиг улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан, тавдугаар сарын 4-ний ням гарагт 13:00 цагаас Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| Дотоодын цэргийн 80 жилийн ойн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлэв |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |