Монголын пара бочигийн улсын аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээнд Спортын төв ордонд боллоо. Улсын аваргаа шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 14 багийн нийт 78 тамирчин дөрвөн ангилал “BC-1”, “ВС-2”, “ВС-3”, “ВС-4”-д өрсөлдсөн бөгөөд хамгийн залуу нь 10 настай Б.Азжаргал бол хамгийн ахмад нь 57 настай Б.Болдмаа нар байлаа.
Өнгөрсөн жилийн долоо дахь улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 тамирчин, 15 дасгалжуулагч багш оролцож байсан бол энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд илүү өргөн бүрэлдэхүүнтэй буюу 21 аймаг, есөн дүүргээс 80 орчим тамирчин багш дасгалжуулагч, эцэг эхийн хамт оролцсон нь оцлог байлаа.
Пара бочи нь 1984 оноос эхлэн паралимпийн нэг төрөл болж байсан бөгөөд бочи гэдэг үг нь Италийн bottia гэсэн үгнээс гаралтай. Энэ нь бөмбөг, аяга гэсэн утгатай аж. Харин пара бочигийн үүслийг авч үзвэл, эртний Грек Улсаас үүсэлтэй гэж үздэг ба тухайн үед тоглогчид том чулуугаар чулуун бай руу шиддэг байсан түүхтэй байна.
Жилээс жилд амжилтаа ахиулсаар байгаа Монголын пара бочигийн холбооны тамирчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон улсын чанартай тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, хоёр тэмцээнээс гурван медальтай ирсэн юм. Мөн олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд ердөө ганцхан оноогоор ялагдал хүлээсэн нь Монголын пара бочигийн тамирчид дараагийн олимпод оролцоход ойрхон байгааг харуулсан билээ. Тэдний амжилтаас дурдвал, дэлхийн цомоос Т.Мөнхдэмбэрэл мөнгө, Х.Ирмүүн хүрэл, “Парис-2024” зуны паралимпын эрх олгох олон улсын тэмцээнээс Х.Ирмүүн хүрэл медаль хүртэж байв.
| Пара бочигийн улсын аварга өндөрлөв |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |