Мексик Улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны өдрүүдэд болох гэж байна. ДАШТ-д Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонконгийн хоккейчид өрсөлдөнө. Тус тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч МУГД А.Мэргэн , дасгалжуулагч Н.Отгонбаяр, МУГД Н.Мишигсүрэн нарын удирдлага дор 21 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа Чингэлтэй дүүргийн Спортын ордонд хангаж байна.
Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ий алт, мөнгөн медальтай. 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв. ДАШТ-ий III дивизоны тэмцээн зохион байгуулагдах Мехико хот бол Монголын тамирчдад хэзээнээс ээлтэй, 57 жилийн тэртээ зуны олимпын наадам тус хотод болоход Монгол Улсын чөлөөт бөхийн баг нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ.
ШАЙБТАЙ ХОККЕЙН ДАШТ-НД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ТАМИРЧИД:
Н.Мишигсүрэн
Б.Бату
М.Чинзолбоо
Л.Бодьхүү
Б.Билгүүн
Б.Энхбат
Э.Мөнхзаяа
Г.Мөнхтулга
Э.Энх-Амгалан
Э.Ариунбилэг
Б.Батбаясгалан
М.Батбаатар
Э.Энхсүх
У.Цэнгэл
У.Нямдаваа
Б.Содбилэг
Э.Амартөр
Э.Энххүслэн
Д.Лхагвадорж
Н.Жадамба
А.Билгүүн
| Манай хоккейчид III дивизоны дэлхийн аваргад өрсөлдөнө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |