Монгол Улсын гавьяат тамирчин,самбо бөхийн дэлхийн хошой аварга, Доржготовын Цэрэнханд 1977 оны энэ өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд мэндэлжээ. Гавьяат Д.Цэрэнханд “Бээжин-2008” олимпын наадмын тавдугаар байр, ДАШТ-ий долдугаар байр, жүдо бөхийн багийн дэлхийн аваргын мөнгө, самбо бөхийн дэлхийн хошой аварга тамирчин билээ. “Доха 2006” Азийн наадмын +78 кг-ын жинд мөнгөн медаль, үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртсэн.
“Гуаньжоу-2010” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байв. Мөн “Чежү-2003” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Абу Даби-2011” Ази тивийн аваргаас хүрэл, “Бусан-1997” Зүүн Азийн наадмаас хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2006 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Жүдо бөхийн УАШТ-ээс 15 алтан медаль хүртэж байсан манай улсын эмэгтэй хүнд жингийн шилдэг тамирчдын нэг юм.
Тэрбээр Монгол Улсад жүдо, самбо бөхийг үндэслэгч, жүдо, самбо бөхийн анхны шигшээ багуудын дасгалжуулагч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч. Машбат багшийн ууган шавь юм. 1996-1997 он буюу нийгмийн шилжилтийн хүнд хэцүү он цагийн хэлхээсэнд эмэгтэй олон жүдоч спортоо орхиж хувийн амьдралаа хөөсөн ч тухайн үед Ч.Машбат багшийн анхны шавь нар л бэлтгэлийн зааландаа үлдэж байсан гэдэг.
Д.Цэрэнханд гавьяат "Монгол охид" клуб, “Их шавь” БТДС, "Аварга" дээд сургууль, "Алдар" спорт хороогоор овоглож явсан. Жүдо бөхийн ялангуяа эмэгтэйчүүдийн амжилтын талаар дурдахад түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Монголын эмэгтэй жүдо бөхийн анхны тамирчдын нэг, их спортын дэвжээнээ 26 жил хүч, бяр, ухаанаа зориулсан.” Бээжин-2008” олимпын хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Кубын алдарт жүдочин И.Ортизтой барилдаж, шагналт V байр шалгарч байлаа.
Тэрбээр 2011 оны Парисын дэлхийн аваргын дараа их спортоосоо хөндийрсөн ч 2015 оны улсын аваргын татамид эргэн ирж, 38 насандаа түрүүлж Монгол Улсын аварга цолыг дахин нэг баталж байсан билээ. Харин зодог тайлсны дараа зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ҮШБ-ийн дасгалжуулагчаар ажиллаж, өөрийн залгамж халаа болсон эмэгтэй хүнд жингийн тамирчдыг амжилттай бэлтгэн гаргасан юм. Өнгөрсөн жил тэрбээр жүдо бөхийн “Мастерс”-ийн дэлхийн аварга болсон билээ.
| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН АВАРГА Д.ЦЭРЭНХАНД МЭНДЭЛЖЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |