БХЯ-ны зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч дэд ахлагч Б.Буянхишиг нар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр туулах замынхаа арван хувь буюу 500 км замыг амжилттай тууллаа.
Тэд 13 дахь өдрөө гүйж байгаа бөгөөд одоогийн байдлаар Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрээр гүйлтээ үргэлжлүүлж байна. Зэрэг сумынхан гүйгчдийг багийнхныг зам тосон угтан авч, амжилт ерөөж, хоол цайгаар дайлж, нутаг орноо танилцуулсан байна.
Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар баруун захын цэг Алтай Таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл таван аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт тус тус туулж дуусгахаар төлөвлөжээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

| Марафон гүйгч Э.Даваажамц, Б.Буянхишиг нар 500 км-ийг туулжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |