Таэквондогийн спортыг нэгдмэл байдлаар дэлхийн түвшинд гаргах зорилго бүхий “WT& ITF” хамтарсан зургаа дахь удаагийн “One taekwon-do championships 2025” олон улсын тэмцээнд боллоо. Тус тэмцээнд Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа Ц.Галсантогтох Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож дараах амжилтыг үзүүллээ.
Дэлхийн таэквондогийн холбооны тамирчид, Олон улсын таэквондогийн холбооны “WT”& ITF” холимог тулааны эрэгтэй -80 кг ангилалд Ц.Галсантогтох алтан медаль хүртжээ. Мөн тэрбээр “ITF”-ийн эрэгтэй хар бүс -76 кг-ын хувийн тулааны төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Тус тэмцээнд дэлхийн 22 орны 1680 тамирчин авьяас чадвараа сорин өрсөлджээ. Энэхүү тэмцээний онцлог тал нь таэквондогийн үндсэн хоёр төрөл болох “WT” болон “ITF” холбооны таэквондогийн олон янзын техник, философийг нэг тайзан дээр харуулах боломжийг олгож, харилцан суралцах, нэгдмэл байдлаар хөгжих боломжийг эрэлхийлж байгаагаараа сонирхолтой байжээ.

.jpg)
| Ц.Галсантогтох “One taekwon-do championships 2025”-аас алт, мөнгөн медаль хүртжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |