Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан багшийн нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний нээлт өчигдөр Дархан-Уул аймагт боллоо. Тус тэмцээний нээлтэд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, БТСГ-ын дарга А.Амараа болон Дархан-Уул аймгаас төрөн гарсан спортын салбарын гавьяатууд, чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагч, бөх сонирхогчид оролцлоо.
Нээлтийн үеэр Дархан-Уул аймгийн Чөлөөт бөхийн холбооноос гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханд чөлөөт бөхийн спортын хөгжилд оруулсан нөр их хувь нэмэрт нь талархан 10 сая төгрөг, өргөө цагаан гэр бэлэглэлээ. Мөн аймаг орон нутгаас олон улсын тэмцээнд хүрэлцэн ирсэн гадаадын дасгалжуулагчдад үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бэлтгэлийн арьсан цүнхийг бэлэг болгон өглөө.
Амьдралынхаа 40 гаруй жилийг чөлөөт бөхийн спортод зориулж тив дэлхийд данстай олон арван шилдэг тамирчдыг бэлтгэн амжилтад хүргэсэн гавьяат багшийн 60 насны ойн баяр мөн өчигдөр тохиож үе үеийн шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүллээ.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Дархан Юнайтед Арена”-д зохион байгуулагдана. Өчигдөр тэмцээний эхний өдөр шигшээ барилдаанаар эхэлсэн. Тэмцээний арван жингийн ангилалд 16 байгууллагын 130 гаруй тамирчин өрсөлдөж байна. Мөн ОХУ-ын Буриад, Якут, Хятад, Тайвань, Өвөр Монголын бөхчүүд хүч сорьж байгаа юм.




.jpg)
| Ц.Баярсайхан багшийн нэрэмжит олон улсын тэмцээн эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |