Монголын Үндэсний бөхийн холбооны Өмнөд Солонгос дахь салбарын төлөөллийг Монгол Улсаас Өмнөд Солонгосын Пусан хотод сууж буй консул Ц.Жадамбаа хүлээн авч уулзжээ. Уулзалтад тус салбар холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Мөнхзаяа, дэд дарга, сумын заан Д.Ядмаа, Монголчуудын “Тулга” холбооны тэргүүн Б.Эрдэнэбилэг болон тус холбооны гишүүд оролцсон байна.
Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост 55.000 орчим Монгол иргэн ажиллан, амьдарч байгаа бөгөөд тус салбар холбооны санаачилгаар үндэсний бөхийн спортыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэх, уламжлалт соёлоо хадгалах үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагдаж байгаа аж.
Уулзалтын үеэр Өмнөд Солонгост үндэсний бөхийн тэмцээнийг улирал бүр зохион байгуулах, Пусан хотод бөхийн спортыг хүүхэд, залуусын дунд таниулан сурталчлах, бөх сонирхогчдод зориулсан бэлтгэлийн зориулалттай заал, танхимтай болох зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв. Цаашид Монгол иргэдийн соёл, спортын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
| Өмнөд Солонгост үндэсний спортыг сурталчилах талаар санал солилцов |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |