Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит зургадугаар хуралдаанаар өнөөдөр дөрөвдүгээр сарын 11-ний өдөр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-ийн тусгай хамгаалалтад авсан нийт 36.1 га газрын 0.482 га газарт нь өвлийн мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Тус ордон нь олон улсын хоккейн холбооны шаардлагыг хангахуйц жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой 450 хүний суудалтай, 7500 м/кв талбай бүхий цогцолбор байх аж. Мөн авто машины зогсоолыг бүрэн шийдвэрлэх гэнэ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих тус ажлын захиалагч нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр хилийн цэргийн 0119-р ангийн бие бүрэлдэхүүн ажиллах юм. Харин Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн газар хяналт хэрэгжүүлэгчээр ажиллана.
| Дарханд өвлийн мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |