Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдыг сонгон шалгаруулах тэмцээн гурав хоног болж дүнгээ гаргалаа. Тусгаар тогтнолын ордонд болсон сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 160 шатарчин оюун ухаанаараа өрсөлдсөнөөс нийт 40 шатарчин Азийн бүсийн тэмцээнд оролцох эрхийг авчээ.
Нээлттэй ангилалд А.Эрхэмбаяр найман оноогоор тэргүүлж, Ц.Лхагвадорж 7.5, М.Батманлай 7, Д.Төгсбилгүүн, Т.Тодмөнх, Г.Агар, Г.Эркин нарын нийт 20 шатарчин өрсөлдөх эрхийг авсан байна. Эмэгтэй ангилалд М.Цэлмэг, Б.Ану, Ч.Нандинжигүүр нар 7.0 оноогоор нийт шатарчдыг тэргүүлж, Н.Энхрийхэн, Ш.Уранзаяа, Б.Уянгалянхуа, З.Наранзаяа, Т.Цэлмүүн нарын таван шатарчин 6.5 оноо авчээ. Нийт 57 эмэгтэй шатарчин өрсөлдсөнөөс эхний 20-д орсон нь бүсийн тэмцээнд оролцохоор болсон байна.
Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн нь олон улсын чансаагаараа эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш чансаатай шатарчид оролцох болон Дэлхийн цомын тэмцээний эрх олгодог гэдгээрээ онцлогтой. Уг тэмцээн Ази тивд нэр хүндтэй элит тэмцээнд тооцогддог. Азийн 3.3 бүсэд Монгол, Бруней, Камбоджи, Тайвань, Хонконг, Индонез, Япон, Лаос, Макао, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам зэрэг улсууд багтдаг ба тус тэмцээнд оролцохоор багууд мэдүүлгээ өгч эхэлжээ.
Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдах юм. Монголын шатрын холбоо тус тэмцээнийг хоёр дахь зохион байгуулахаар болж, дотоодын сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Өнгөрөгч өдрүүдэд болсон сонгон шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр Шүүгчдийн зөвлөлийн дарга, тэмцээн зохион байгуулалтын хорооны гишүүн, Фиде мастер М.Гүнбаяр ажилласан байна.
| Азийн тэмцээнд өрсөлдөх шатарчдын сонгон шалгаруулах тэмцээн өндөрлөв |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |