Монголын пара бочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд боллоо. Найм дахь удаагийн тэмцээнд 14 багийн нийт 78 тамирчин дөрвөн ангилал “BC1”, “ВС2”, “ВС3”, ВС4”-өөр өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн залуу нь 10 настай Б.Азжаргал бол хамгийн ахмад нь 57 настай Б.Болдмаа байв.
Тус тэмцээний нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Э.Билэгт оролцож, хэлсэн үгэндээ “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд пара бочигийн дасгалжуулагч, тамирчид маань багтаж, зуны паралимпын наадамд оролцох эрх авахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсанаар хүүхэд, залууст спортоор хичээллэх эрмэлзлийг төрүүлж, тамирчдын өрсөлдөх чадвар ахина” хэмээн онцлов.
Пара бочигийн спорт нь манай улсад 2017 оноос хөгжсөн ба Монголын баг тамирчид зуны паралимпын наадмаас бусад тэмцээн уралдаанд оролцжээ. Монголын пара бочигийн тамирчид олон улсын тэмцээнээс гурван медальтай бөгөөд Дэлхийн цомоос Т.Мөнхдэмбэрэл мөнгө, Х.Ирмүүн хүрэл, “Парис-2024” зуны паралимпын эрх олгох олон улсын тэмцээнээс Х.Ирмүүн хүрэл медаль хүртэж байв. Пара бочигийн УАШТ найман удаа болоход хамгийн өндөр амжилтыг Х.Ирмүүн үзүүлсэн ба тэрбээр зургаан удаа түрүүлжээ.
| Пара бочигийн улсын аварга боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |