Испанийн домогт дугуйчин Мигель Индурайны нэрэмжит 34 дэх удаагийн “Gran Premio Miguel Indurain” нэг өдрийн классик уралдаан Испанид боллоо. Европын шилдэг багуудын 132 тамирчин Эстелла-Лизарра хооронд 203.9 км замд өрсөлдсөн тэмцээнд Парисын олимпод уралдсан С.Жамбалжамц дундын бариануудад тэргүүлэн шилдэг спринтерээр тодорчээ. Тодруулбал, Пуэнте ла Рейна 27.7 км дундын барианд хоёр, Виллатуэрта 5 км-т хоёр, Легариа 73.7 км-т нэг, Альто де Ераул 103.6 км-т хоёр байрт оржээ. Хоёрдугаар финиш 113.9 км-т нэг, Альто де Гуигуильяно 138.6 км-д долоодугаарт бариалан оноо цуглуулжээ. Харин Альто де Гуигуильяно руу өгсөх үедээ үлдэж, улмаар 114 дүгээр байрт орсон байна.
Испанийн “Burgos Burpellet BH” баг, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис 2024” зуны олимпын наадамд уралдсан олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамцын энэ удаагийн уралдааны мэдээллийг “Burgos Burpellet BH” баг нь албан ёсны цахим хуудастаа онцолжээ. С.Жамбалжамц 358.3 оноогоор Ази тивийн чансааны хоёр, Олон улсын дугуйн холбооны чансааны 3397 дугуйчнаас 255 дугаар байрт жагсаж байна.
| С.Жамбалжамц “Gran Premio Miguel Indurain”-д амжилттай уралдлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |