Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-наас хэрэгжүүлж буй “Go Mongolia” Үндэсний брэндийн хүрээнд “Дэрэн” клубийн “U10” болон “U13” насны ангиллын багууд Европ тивд энэ сард болох нэгэн нэр хүндтэй арга хэмжээнд оролцохоор зэхэж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд дээрх багийн тамирчид Герман Улсад байрлах “Gert Engels” академитай хамтран бэлтгэл сургуулилалт хийж, Европын мэргэжлийн орчинд туршлага хуримтлуулах ач холбогдол бүрдэж байна.
Энэхүү академи нь дэлхийн олон оронд тоглогч, дасгалжуулагч бэлтгэдэг юм. Улмаар баг тамирчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Португалын Лисбон хотод болох “IBERCUP 2025” олон улсын тэмцээнд оролцоно. Энэхүү тэмцээн нь Европын болон дэлхийн шилдэг академийн багууд өрсөлддөг, өсвөрийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэгт тооцогддог билээ.
Баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээний үеэр "Дэрэн" клубийн удирдлагууд “Энэ бол манай хүүхдүүдийн хувьд зөвхөн туршлага биш, мөрөөдлийн эхлэл. Дэлхийн түвшний багуудтай өрсөлдөж, өөрсдийгөө сорих боломж гарч байгаад бид баяртай байна. Эдгээр олон улсын хэмжээний томоохон тэмцээнд оролцох боломжийг олгож, тусалж ажилласан Биеийн тамир, спортын улсын хороо болон “Go Mongolia”-ын хамт олонд талархаж байна” гэлээ.
| Монголын өсвөрийн хөл бөмбөгчид дэлхийн түвшний багуудтай өрсөлдөнө |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |