Олон улсын олимпын академи болон Пелопоннесийн их сургуулийн хамтран зохион байгуулдаг “Олимп судлал, олимпын боловсрол, олимпын арга хэмжээний зохион байгуулалт ба менежмент” магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг Үндэсний олимпын хороод (NOCs) болон Олимпын академийн төлөөлөгчдөд нээлттэй зарлаж байна.
Хөтөлбөрийн элсэлт 2025 оны есдүгээр сард эхлэх бөгөөд өргөдөл гаргах эцсийн хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр юм. Олимпын эв санааны нэгдлээс сургалтын төлбөрт тэтгэлэг олгох бөгөөд онцгой тохиолдолд замын зардал, хоол, орон байрны зардлыг хамруулах боломжтой.
Пелопоннесийн их сургуулиудад болон олимпын академид зэрэг өргөдлөө өгсөн байх шаардлагатай ба зөвхөн их сургуулийн сонгон шалгаруулах хорооны зөвшөөрсөн нэр дэвшигчид л тэтгэлэгт хамрагдах боломжтой аж. Хамгийн хэрэгцээтэй гэж үзсэн, өнгөрсөн хугацаанд тухайн хөтөлбөрт тэтгэлэг аваагүй Үндэсний олимпын хороонд давуу эрх олгох гэнэ. Түүнчлэн хүйсийн тэнцвэрийг хангаж нэр дэвшигчид сонгогдох юм.
| ”Olympic studies, olympic education, organization and management of Olympic Events” магистрын тэтгэлэгт хөтөлбөрт зарлагдлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |