Хан-Уул дүүрэг үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээн зохион байгуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжөөн дэмжигчдийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-ны өдөр, өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тэмцээнд долоон сургуулийн 10 багийн 160 сурагч, 30 багш дасгалжуулагч, 90 гаруй эцэг, эх, асран хамгаалагч оролцов. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Ариунжаргал, Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг нар оролцлоо. Тэмцээнийг Монголын хөгжөөн дэмжигчдийн холбооны шүүгчид шүүн явуулж аваргаа шалгарууллаа.
Бага нас:
I байрт: Б.Анар захиралтай Нямтуяа дасгалжуулагчтай “Орчлон” сургууль.
II байрт: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай “Сингапур скүүл оф Монголиа” сургууль.
III байрт: О.Бямбарагчаа захиралтай Баттуяа дасгалжуулагчтай “Дүүрэн-Эрдэм” сургууль.
Дунд нас:
I байрт: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай “Сингапур скүүл оф Монголиа” сургууль.
II байрт: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль.
III байрт: Д.Баянмөнх захиралтай Ичинхорлоо дасгалжуулагчтай “Шинэ-Өнөөдөр” сургууль.
Ахлах нас:
I байрт: Р.Өлзийхишиг захиралтай Чулуунцэцэг дасгалжуулагчтай 34-р сургууль.
II байрт: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль.
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байрт: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль.
II байрт: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай “Сингапур скүүл оф Монголиа” сургууль тус тус шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
| Хөгжөөн дэмжигчдийн аварга шалгаруулах тэмцээн боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |