Монголын 3х3 сагсан бөмбөгийн “Шилдэг сагсчин” Монголын шигшээ багийн ахлагч “Monster Dek” хэмээх ОУХМ Даваасамбуу Дэлгэрням 1990 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр анх дугуй спортоор хичээллэж байгаад сагсан бөмбөг рүү урваж сагсчин болсон гэнэ лээ. 2006 онд Төв аймгийн багаас залуучуудын улсын аваргад оролцож сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлж байжээ. Оюутны лигийн алт, мөнгө, хүрэл медальтай.
Лигийн гараагаа М.Амаржаргал багшийн удирдлаганд 2008 онд ШУТИС-ийн “Шаркс” багаас эхлүүлсэн. Шигшээ багт 2010 оноос дуудагдаж Зүүн Азийн аварга “Нанжин-2011”, “Инчон-2013”, Зүүн Азийн тоглолт “Тяньжин-2013”, 2014 оны Инчоны Азийн наадмуудад шигшээ багт тоглосон. Азийн элсний наадмаас мөнгөн медаль авч байв. 3х3 төрлөөр Азийн аваргын хоёр алт, хошой мөнгөн медальтай. Дэлхийн аваргад шилдэг наймд шалгарч байсан. Дэлхийн “Гран при” тэмцээнүүдэд 1.2.3 байрт шалгарч байлаа.
| ЭНЭ ӨДӨР АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Д.ДЭЛГЭРНЯМ МЭНДЭЛЖЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |