Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 анги, "Эвт Чулуу" ХХК, "Нэгдэл" клуб, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүллээ.
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар-Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын-Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" Констракшн, "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв. Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөржоожид гардуулсан юм. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх зургаан сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн бай шагналыг хурдын удмын адуутай гардсан юм. Дараагийн долоо хоногийн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |