Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 125 дэх удаагийн барилдаанд 544 бөх барилдсанаас Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, дотоодын цэргийн байгууллага, 805-р анги, “Энх-Энэрэлийн-Өргөө” ХХК, "Завхан" дэвжээний бөх, сумын наадмын таван түрүүтэй заан Ёндонгийн Гантулга арав даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, Увснуур дэвжээний бөх, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэв.
Гуравт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Өнө Мөнх Хөгжил” констракшн, “Таванхан” дэвжээний бөх, сумын наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү, тавд Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын наадмын гурван түрүүтэй заан Т.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх, сумын наадмын хоёр түрүүтэй заан А.Тодмагнай нар шалгарлаа.
Есөд Говь-Алтайн заан Д.Гантөгс, Төвийн заан Б.Золбаяр, Завханы заан З.Нямдорж, Ховдын заан О.Чадалбат нар үлдэв. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан"-ы шагналыг Булган аймгийн Гурванбулаг сумын заан Д.Мижиддоржид, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын заан М.Энхбаярт тус тус олголоо.
Шагналыг уламжлал ёсоор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын "Хонгорын талын хүчтэн" ҮБХ-ны тэргүүн Алтанцэцэгийн Ганзориг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү нар гардууллаа.
“Уран барилдааны шагнал”-ыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Аранзан” хэмээх Ц.Гомбодорж зааны охин Г.Орхонсэлэнгэ сумын заан А.Тодмагнайд гардуулав. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин бариач Янжиндулам "Цолд ойрхон бөх"-өөр сумын заан А.Тодмагнай, Б.Цагаанбанди нарыг тодруулан шагнав.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны ням гарагт 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| Сумын заан Ё.Гантулга гурав дахь түрүүгээ авлаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |