Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (World Athletics) мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох тамирчдад ДНХ-ийн хүйс тодорхойлох шинжилгээ хийхийг шаарддаг анхны олимпын спорт болохоо зарлалаа. Энэхүү шинэ дүрэм нь генетикийн онцлогтой эмэгтэй тамирчдад хамаарах бөгөөд өмнө нь тестостероны хэмжээгээ бууруулснаар тэмцээнд оролцох боломжтой байсан тамирчдад шинэ шаардлага тавьж байна.
Энэхүү шийдвэр нь эмэгтэйчүүдийн спортод оролцох шалгуурын талаар дэлхий дахинд маргаан өрнөж буй энэ үед гарч байгаа юм. Тухайлбал, 2024 оны Парисын олимпын үеэр хоёр эмэгтэй тамирчны хүйсийн асуудал хэлэлцэгдэж, тэд алтан медаль хүртсэний дараа боксын спортод ихээхэн маргаан үүссэн билээ. Эмэгтэйчүүдийн спортыг хамгаалах зорилготой шийдвэр Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн, олимпын хошой аварга асан Себастьян Коу энэхүү өөрчлөлт нь эмэгтэйчүүдийн спортын шударга байдлыг хангах зайлшгүй шаардлагатай алхам гэж үзэж байна.
Шинэ бодлогын хүрээнд тамирчид хөвөнтэй савхаар амны хөндийгөөс арчдас авах эсвэл цусны дээж өгч ДНХ-ийн шинжилгээ өгөх шаардлагатай болно. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны мэдээлснээр уг шинэ тестийг 2025 оны есдүгээр сард Токиод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Эмэгтэйчүүдийн ангиллын шударга байдлыг хангах шинэ дүрэм Себастьян Коу Хятадын Нанжин хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Бид зөвхөн эмэгтэйчүүдийн спортын шударга байдлын талаар яриад зогсохгүй, түүнийг бүрэн баталгаажуулах ёстой" хэмээн онцолсон юм. Эмэгтэйчүүдийн ангилалд оролцох шалгуурын талаархи маргаан олон нийтийн сүлжээнд өргөн хүрээнд яригдсаар байгаа бөгөөд Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо нь 2023 оноос хойш трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглоод байна.DSD-тэй тамирчдын оролцоонд өөрчлөлт орно.
Шинэ дүрмийн дагуу ердийн XX хромосомгүй, хүйсийн хөгжлийн ялгаа (DSD) гэх оноштой цөөн тооны тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох эрхээ хасуулж магадгүй юм. DSD-тэй хүмүүс гаднаасаа эмэгтэй харагддаг хэдий ч тэдний генетикийн онцлог нь өндөр тестостеронтой, булчингийн илүү их хөгжилтэй байхад нөлөөлдөг тул тэд эрэгтэй тамирчидтай ойролцоо биеийн давуу талтай байх боломжтой гэж үзэж байна.
Хөнгөн атлетикийн спортоор хүйсийн асуудал олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн. 2009 онд Өмнөд Африкийн гүйгч Кастер Семеня ДАШТ-ий 800 метрийн зайд түрүүлснээр олны анхааралд өртсөн. Түүний ялалтын дараа өрсөлдөгчид нь гадаад төрх байдалд нь шүүмжлэлтэй хандаж, улмаар хүйсний шинжилгээ хийхийг шаардсан билээ. Семенягийн биед байгалиасаа өндөр тестостерон илэрсэн нь тухайн үед спортын салбарт маргаан дагуулж, одоогийн шинэ дүрмийг хэрэгжүүлэх үндэслэл болсон юм. Энэхүү шинэчлэл нь спортын шударга өрсөлдөөнийг хамгаалахын зэрэгцээ, хөнгөн атлетикийн ирээдүйд томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
| Хөнгөн атлетикийн спорт хүйс тодорхойлох шинжилгээг тогтмол хийдэг болно |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |