АНУ-ын Нью Йорк мужийн Албани хотод зохиогдсон чөлөөт бөхийн олон улсын залуучуудын "JOURNEYMEN WORLD CLASSIC" тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцож нэг алт гурван хүрэл медалийн эзэд боллоо. Алтан медаль аваргын бүсийг 130 кг-ын жинд өрсөлдсөн “New gen team, Mongolian transline” компанийн бөх спортын мастер Д.Нарантулга хүртжээ.
Тэрбээр нийт оролцсон 13 орны 400 гаруй тамирчдаас ганцаараа нэг ч техникийн болон торгуулийн оноо алдалгүй өрсөлдөгчдөө илт давуу байдлаар зургаан тойрог ялалт байгуулж тэмцээний шилдэг бөхөөр шалгарсан байна. Харин хүрэл медалийн эздээр 72 кг-ын жинд өрсөлдсөн Сэлэнгэ аймгийн спортын газар, “Wizard express consulting” компанийн бөх спортын мастер Б.Занданбат, 130 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн спортын газрын тамирчин спортын дэд мастер П.Мөнх-Эрдэнэ, 62 кг-ын жинд “New gen team” клубийн тамирчин А.Эрдэнэмөнх нар тус тус хүртжээ.
| АНУ-ын "JOURNEYMEN WORLD CLASSIC" тэмцээнээс манай тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |