МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган өнөөдөр Монголын цанын холбооны удирдлагууд болон “Trondheim 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнүүд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд хоёр тамирчин оролцох болзолоо хангаад байгаа.
МҮОХ-ны зүгээс өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэн. Энэ удаад ч тамирчдын бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүгийг дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Монголын Цанын холбооны удирдлагууд тамирчдын амжилтыг сайжруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өвлийн спортын нэгдсэн бааз, бэлтгэлийн төв чухал ач холбогдолтойг дурьдаад энэ тал дээр цаашид хамтран ажиллахыг хүсэв.
Мөн МҮОХ-ны “Бөртэ Чоно” тэргүүн дээд шагналд “Өвлийн спортын шилдэг тамирчин” номинацийг оруулж өгөхийг хүслээ. Ингэснээр өвлийн спортын тамирчдад маш том урам өгсөн үйл явдал болно хэмээн онцлов.
| МҮОХ-оос цанын шигшээ баг, тамирчдыг хүлээн авч уулзав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |