Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-аас хэрэгжүүлж буй “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд Английн примьер лигийн “Фулхэм” клуб манай улсыг олон улсад сурталчлан ажиллаж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын өсвөрийн хөл бөмбөгийн шилдэг 11 тамирчин Англи Улсын Лондон хотыг зорилоо.
Хөтөлбөрийн дагуу манай тамирчид 2025 оны дөрөвдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Лондон хотноо “Фулхэм” клубийн бэлтгэлийн талбайд мэргэжлийн сургалтад хамрагдах ба дөрөвдүгээр сарын 6-ны өдөр болох “Фулхэм” болон “Ливерпүүл” клубийн тоглолтыг урилгаар үзэх юм. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь ирээдүйн Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, хөл бөмбөг сонирхогч хүүхэд залууст урам зориг өгөх, спортоор идэвхтэй хичээллэх сэдэл өгөх өндөр ач холбогдолтой.
Мөн “Go Mongolia” үндэсний брэнд “Фулхэм” клубийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд “Фулхэм” клубийн дасгалжуулагчид Монгол Улсад ирж ажилласан ба нийт 30 клубийн 160 гаруй хүүхдийг хамруулсан сургалт, шалгаруулалтыг зохион байгуулж дээрх шилдэг 11 хүүхэд сонгогдсон юм.

| Өвөрийн хөл бөмбөгчид Английг зорилоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |