Монголын хэт холын гүйгчид эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгт холбосон 5000 км замыг туулахаар өнөөдөр Баян-Өлгий аймгаас гараагаа эхлүүллээ. Энэхүү адал явдалт гүйлтэд зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжилтийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар нэгдсэн байна.
Тэд Алтай Таванбогдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг хоёр сарын дараа буюу 63 хоногт туулахаар төлөвлөжээ. Мөн хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл таван аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг нэг сарын хугацаанд буюу 36 хоногт дуусгахаар тооцоолсон байна.
Хэт холын зайн гүйгчид ирэх долоодугаар сард буюу үндэсний их баяр наадмын өмнө барианд орох аж. Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгт холбосон 5000 км замыг туулахаар зориг шулуудан гараагаа эхлүүлсэн гүйгчдэд урам хайрлахаар хамт олон нь эхний 15 км замыг хамтдаа туулсан байна. Гүйгчид өдөрт 50-55 км замыг туулахаар бэлтгэлээ хангасан ба ирэх долдугаар сард зорьсон зорилгоо биелүүлэхээр гараагаа хийлээ.
| Б.Буянхишиг, Э.Даваажамц нар хэт холын марафоноо эхлүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |