Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын анх шатны Баянзүрх дүүргийн сагсан бөмбөгийн өсвөр үеийн тэмцээн болов. Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн Сагсан бөмбөгийн 5х5 тэмцээн 2025 оны гуравдугаар сарын 31-ээс, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд ерөнхий боловсролын 33, 48 дүгээр сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Баянзүрх дүүргийн харьяа ерөнхий боловсролын 13 сургуулийн 96 эрэгтэй, 96 эмэгтэй нийт 192 тамирчин оролцлоо. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль авч тэргүүн байрт шалгарсан өсвөрийн тамирчид Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт харьяалагдах ба 2025 оны тавдугаар сард зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Эрэгтэй 15-17 нас:
1-р байрт С.Тэмүүжин дасгалжуулагчтай 48 дугаар сургууль.
2-р байрт Н.Шижирбат дасгалжуулагчтай 33 дугаар сургууль.
3-р байрт М.Хишигжаргал дасгалжуулагчтай 84 дүгээр сургууль.
4-р байрт М.Жүгдэрнамжил дасгалжуулагчтай “Шинэ Монгол” сургууль.
Эмэгтэй 15-17 нас:
1-р байрт М.Жүгдэрнамжил дасгалжуулагчтай Шинэ Монгол ЕБС
2-р байрт Э.Болорцэцэг дасгалжуулагчтай 33 дугаар сургууль
3-р байрт Д.Алтанзул дасгалжуулагчтай 44 дүгээр сургууль
4-р байрт н.Одбаяр дасгалжуулагчтай “Амгалан” цогцолбор сургууль тус тус шалгарлаа.
| Баянзүрх дүүргийн өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |