Серби Улсын Врньачка Баньа хотод болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд болж өндөрлөв. Тус ДАШТ-ээс Монголын шатарчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Охидын 17 хүртэлх насны ангилалд 13 настай шатарчин “ФИДЕ”-гийн дэд мастер Б.Буянхишиг, 11 насны ангилалд “ФИДЕ”-гийн дэд мастер Ч.Нандинжигүүр нар алтан медаль хүртсэн байна.
Харин есөн насны ангилалд Ш.Уранзаяа мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. “ФИДЕ”-гийн дэд мастер Б.Буянхишигийн хувьд гурван жил дараалан тус тэмцээнээс медаль хүртэж байгаа юм. Тэрбээр 2023 онд “U11” насанд алт, 2024 онд “U13” насанд хүрэл, 2025 онд “U17” насанд алтан медаль авснаар дэлхийн хошой аварга болов. Тэгвэл “ФИДЕ”-гийн дэд мастер Г.Нандинжигүүр хоёр жил дараалан дэлхийн аварга болоод байна.
Зургаан насны ангиллаар зохион байгуулсан энэхүү тэмцээнд 44 орны 470 гаруй сурагч шатарчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Манай улсаас гурван дасгалжуулагчийн удирдлагад нийт 31 тамирчин өрсөлдөж, ийнхүү гурван медальтай эх орондоо ирж байгаа юм.
Монголын шатрын холбооноос мэдээллээ.
| Сурагчдын шатрын дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |