Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд өчигдөр боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" Констракшн, "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүллээ.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, зэвсэг хүчний 337 анги, “АПУ” ХК, "Чиглэл" ХХК, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Баянзулын Цэдэнсодном үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Хемон" Констракшн ХХК, "Увс нуур" дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Улаангом сумын харьяат, ҮБХИС, "Увс нуур" дэвжээний бөх, улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа.
Шөвгийн наймд улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдэв. Тус барилдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Баттогтохын Чойжилсүрэн “Монгол бөхийн өргөө”-ний гадна тохижилтын ажилд зориулан 100 сая төгрөг хандивласан юм. Тэрбээр өөрөө бөхийн удамтай бөгөөд аав нь аймгийн хурц арслан Баттогтох юм.
МҮБХ-оос Монгол бөхөө дэмжиж байгаад талархлаа илэрхийлж, Монгол бөхийн өргөөний дүрс бүхий сувинерийг дурсгав. Ирэх долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 5-ны бямба гарагт 11:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Дөрөвдүгээр сарын 6-ны ням гарагт 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| УВСИЙН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД Б.БАТ-ӨЛЗИЙ ЗААН ТҮРҮҮЛЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |