Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий гурван алт, залуучуудын ДАШТ-ий хоёр алтан медальт Амир Реза Масоумид 6:0-ээр ялагдсан юм. М.Лхагвагэрэлийн хувьд 2023 оны Азийн аваргад түрүүлсэн бол энэ жил хоёр дахь медалиа ийн авч байна. Мөн “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль авч байсан билээ.
М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээр Монголын баг энэ жилийн Азийн аваргаас гурван мөнгө, долоон хүрэл, нийт 10 медальтай өндөрлүүлж байна. М.Лхагвагэрэлээс гадна Т.Энхжин (эмэгтэйчүүдийн 65 кг), Ц.Цогбадрах (эрэгтэйчүүдийн 65 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдээс Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг), эрчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), О.Сүлдхүү (79 кг), Н.Батбилгүүн (86 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.



| М. ЛХАГВАГЭРЭЛ АЗИ ТИВИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |