"Бест буйдан" ХХК-аас МҮБХ-той хамтран "Бест баззер" чансаа өндөр 64 бөхийн барилдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Бүх даваа сугалаагаар явагддаг онцлогтой уг барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, зэвсэгт хүчний 013 анги, "Хатант интэрнэшнл" ХХК, "Тэнүүн Өлзий" ХХК, "QPay" ХХК, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүллээ. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эм Си Эс" групп, “Богд Банк”, "Хос Хаш-Оюу" ХХК, "Гал Хонгор" ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 анги, "Эвт Чулуу" ХХК, "Нэгдэл" клуб, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, зэвсэгт хүчний 014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн хурц арслан О.Наранбаатар, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр таван сая төгрөгийн бай шагнал гардлаа.
Мөн нэгийн давааны уран барилдааны шагналыг аймгийн начин Б.Гончигсүрэн, улсын начин Х.Оргилболд нар, хоёрын давааных улсын начин Б.Лхагвадорж, гурвын давааных улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарч тус бүр 1 сая төгрөг гардсан бол азтай үзэгчид гангар шаазан, 1 сая төгрөг, камен зуух, ухаалаг буйдан, супер азтан автомашин гардсан юм. Өнөөдөр буюу Ням гарагийн 13:00 цагт Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| "БЕСТ БАЗЗЕР" БАРИЛДААНД Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ТҮРҮҮЛЛЭЭ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |