Улсын төсвийн буюу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 719.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон тус газрын харьяа “Залуучууд” театр, Музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Шарын гол, Орхон, Хонгор сумдын Соёлын төвүүд болон ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуулийн хөгжмийн тэнхимд техник, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийгджээ.
Соёлын соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 85 нэр төрлийн 1.185 ширхэг тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг зэргийг УИХ-гишүүн Г.Дамдинням орон нутагт ажиллах үеэрээ хүлээлгэн өгсөн байна.Тус хөрөнгө оруулалтыг Дархан-Уул аймгийн Соёлын салбарынхан болон ЕБС-ын хөгжмийн дугуйлангийн сурагчид сэтгэл дүүрэн хүлээж авлаа.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Дархан-Уул аймгийн соёл, урлагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийн хүртээмж сайжирч, уран бүтээлчдийн уран бүтээлийн чанар сайжрах, хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон боломж бүрдэж байгаа юм.
| Дарханы соёл улрагийн салбарт хөрөнгө оруулалт хийгджээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |