Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын бөхчүүд таван медалиа хүртлээ. Өчигдөр манай эмэгтэй бөхчүүд гурван хүрэл медаль авсан бол өнөөдөр нэг мөнгө, нэг хүрэл медаль нэмж авлаа. ОУХМ Т.Энхжин 65 кг-д үзүүрлэн мөнгөн медалийн болзол хангасан. Харин 72 кг-ын жинд хүч сорьсон З.Болортунгалаг хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын олимпын мөнгө, хүрэл медальт, өсвөр, залуучуудын Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Узбекистаны Светлана Окназароваг даралтаар цэвэр яллаа. Ингэснээр З.Болортунгалаг тивийн аваргаас тав дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрбээр мөн 2021 оны Азийн аваргад түрүүлсэн билээ.

| З.БОЛОРТУНГАЛАГ МОНГОЛЫН БАГИЙН ТАВ ДАХЬ МЕДАЛИЙГ АВЧИРЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |