Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн ээлжит хурал өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын их танхимд боллоо. Уг хурлаар Монголын үндэсний олимпын хорооны 2024 оны ажлын тайланг хэлэлцэв. 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, гишүүнчлэл, Хянан шалгах зөвлөлийн тайлан, санхүүгийн олон улсын аудитын дүн зэргийг хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхааралд байсан ОУОХ-ны хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.
“Канвон 2024” Залуучуудын олимпын наадам, “Парис 2024” олимпын наадам болон “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчид хэрхэн оролцсон төр хувийн хэвшлийн цаашдын ажлын уялдаа холбоо, хамтран ажиллах талаар хэлэлцэв.
МҮОХ-ны зүгээс олимпын хиймэл оюун ухаант туслах ашиглах, тамирчдын хэрэглээнд нэвтрүүлэх, технологийн дэвшлийг ашиглах, олимпын цахим спортын төрлүүдийг хөгжүүлэх, Залуучуудын олимпын наадам болон ОУОХ-ны чуулганыг эх орондоо зохион байгуулах чиглэлээр 2025-2028 оны олимпын циклд ажиллах зорилт, үйл ажиллагааны талаар ярилцаж зөвлөлдөв.
| Олимпын хорооны бүх гишүүдийн хурал боллоо |
|
Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-01-01 14:32:56
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт боллоо
2026-01-01 12:40:08
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-01-01 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2026-01-01 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2026-01-01 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-01-01 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-01-01 07:00:00
Алдах эрхгүй миллиметр буюу мэс заслын өрөөний атаман
2026-01-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ
2026-01-01 00:02:02
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |