Өмнөд Солонгосын волейболын спортын дасгалжуулагч, сонирхогчдын анхаарлыг Монголын 17 настай хоёр охин ихээхэн татах болжээ. Тодруулбал, монгол охидоос тус улсын спортын томоохон сэтгүүл ярилцлага авч, нийтэлсэн нь өсөх ирээдүйтэй хэмээн салбарынхан хүлээн зөвшөөрч байгаагийн чухал илрэл аж. Өмнөд Солонгост өсөх ирээдүйтэй хэмээн үнэлэгдээд буй Ц.Орхон, Ж.Саруул нар Монгол Улсын “Хөвсгөл-Шинэ үе” волейболын клубийн тамирчид аж. Тэд 2019 онд тэтгэлэг авснаар тус улсыг зорьж, суралцах болжээ. Хэдийгээр өнгөрсөн жилийн хугацаанд коронавирусийн улмаас тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй ч дасгалжуулагч нарын хараанд хэдийн өртөж чадсан байна.
Өмнөд Солонгост өсөх ирээдүйтэй хэмээн үнэлэгдээд буй Ц.Орхон, Ж.Саруул нар Монгол Улсын “Хөвсгөл-Шинэ үе” волейболын клубийн тамирчид аж
“Хөвсгөл-Шинэ үе” волейболын клубийн тамирчин Ж.Саруул “Би Б.Болдбаатар багшийн волейболын сургалтад явж эхэлсэн. Дасгалжуулагч багш 2014-2017 он хүртэл дөрвөн жил дараалан “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарч байсан. Багийнхаа хүүхэд болгонтой тулж ажиллаж чаддаг, маш сайн багш бөгөөд Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг” гэжээ. Б.Болдбаатарын тухайд “Хөвсгөл-Шинэ үе” клубийн ахлах дасгалжуулагч юм. Харин охидыг гардан авсан Солонгосын дасгалжуулагч Жон Жин “Анх ирэхэд суурь сайтай байсан. Өндөр хичээл зүтгэлтэй. Тоглох арга барил сайн, мэргэжлийн ур чадвар өндөртэй тамирчид юм. Мөн эрэгтэй тоглогчтой адил өндөртэй нь давуу тал” хэмээн үнэлжээ.
Тэд Солонгос Улсын шигшээ багийн тамирчид болох өндөр магадлалтай бөгөөд тус улсын иргэншилтэй болох асуудал ч хөндөгдөж эхэлсэн тухай спортын сэтгүүлд дурджээ.
Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн өндөр эмэгтэй тамирчин Ким Чон Гёонг 192 см бол Ц.Орхон 191 см аж. Тэрбээр хоёр метр хүртэл өсөх хүсэлтэй байгаагаа ярьсан байна.
Ташрамд дурдахад, Солонгосын эмэгтэй волейболын баг Лондонгийн олимпоос дөрөвдүгээр байр, 2014 оны Азийн наадмаас алт, 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, амжилт нь байнга ахиж, нэр хүнд нь өсөх болжээ. Иймд солонгосчууд баг тамирчдаа олимпоос медаль хүртэнэ хэмээн итгэж, нэг талаар хүчтэй шахах болсон байна.
| Өмнөд Солонгост Монголын волейболчин охидын ур чадвар гайхагдаж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |