“U-23” насны Ази тивийн хошой аварга, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баянмөнхийн Отгонтуяа насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртлээ. Манай бөх 55 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх Нишу Нишуг даралтаар цэвэр ялав. Тэрбээр тус барилдаанд 4:0-ээр оноогоор хошуучилж яваад даралтаар цэвэр дарсан. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай.
Б.ОТГОНТУЯА ТИВИЙН АВАРГААС АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |