ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД А.ДУЛАМСҮРЭН ХҮЧ ҮЗНЭ
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 18 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаа Айлтгүйбаатарын Дуламсүрэн барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын 18 настай залуу тамирчин Kristina KONOVALOVA-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Литавын Migle Julija DUDENAITE-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД А.АДЪЯАСҮРЭН ӨРСӨЛДӨНӨ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 18 тамирчин барилдах мэдүүлгийг өгөөд байна. Манай улсаас тус жинд ОУХМ Амарсайханы Адъяасүрэн барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт амаргүй өрсөлдөгч, хашир туршлагтай тамирчин Сербийн Milica ZABIC-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Julia TOLOFUA-тай таарах магадлалтай байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-ЫН ЖИНД Ц.ГАН-ЭРДЭНЭ, Б.МӨНХБАЯР ХҮЧ ҮЗНЭ
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 29 бөх барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Цэрэнбатын Ган-Эрдэнэ, Баттогтохын Мөнхбаяр нар барилдана. Ц.Ган-Эрдэнэ “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын Mark VAN DIJK-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Гүржийн Luka MAISURADZE-тэй барилдана. Б.Мөнхбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Словак Улсын Alex BARTO-той таараад байна. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Бразилын Rafael MACEDO-той хүч үзнэ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИНД Б.ХҮДЭРЧУЛУУН ХҮЧ СОРИНО
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 33 барилдах мэдүүлэг өгөөд байна. Манай улсаас тус жинд Баярцэнгэлийн Хүдэрчулуун барилдах юм. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт дэлхийн аварга Кубын Ivan Felipe SILVA MORALES-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт Азербайжан, Гүржийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД БАТХУЯГИЙН ГОНЧИГСҮРЭН ӨРСӨЛДӨНӨ
Эрэгтэйчүүдийн +100 жинд 18 тамирчин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байна. Манай улсаас ОУХМ Батхуягийн Гончигсүрэн анх удаа гранд слам ангиллын тэмцээнд жин өгсөн +100 кг-ын жинд барилдаж эхлэх гэж байгаа. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Гүржийн Saba INANEISHVILI-тай барилдана. Түүнийг ялах юм бол “В” хэсгийн аваргын төлөө Узбекистан, Германы бөхчүүдийн хэн ялсантай өрсөлдөх юм.
Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд манай улсаас Дарханбатбаярын Есүй барилдсан. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Eva OGNIVOVA-г ялсан. Хоёрдугаар тойрогт Шведийн Ida ERIKSSON-д хожигдсон.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар барилдсан. ОУХМ Л.Анхзаяа “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркийн Ejder TOKTAY-тай хожигдсон. ОУХМ О.Уранбаяр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Киргизстаны Nurmukhammed BAKIRDINOV-ыг б ялсан. Гуравдугаар тойрогт Австрийн Samuel GASSNER-д ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд манай улсаас Оюунчимэгийн Шинэбаяр барилдсан. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Грекийн Michail TSOUTLASVILI-ийг ялсан. Хоёрдугаар тойрогт Австрийн Bernd FASCHING-ийг буулган авсан Гуравдугаар тойрогт Израилийн Iftach BADASH-ийг ялсан. Улмаар шигшээ наймд үлдэж “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Irakli BEROSHVILI хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Францын Arnaud AREGBA-д ялагдаж, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн.
| “ТБИЛИС-2025” ГРАНД СЛАМЫН СҮҮЛИЙН ӨДРИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |