Гүрж Улсын нийслэл Тбилис хотод Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн цуврал “Тбилис-2025 Гранд слам” тэмцээн эхэллээ. Тус их дуулга тэмцээнд одоогийн байдлаар 52 орны эрэгтэй 219, эмэгтэй 166, нийт 385 тамирчин өрсөлдөх мэдүүлгийг өгчээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд манай улсаас 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-ын жинд М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа, 70 кг-ын жинд Д.Есүй, -78 кг-ын жинд А.Дуламсүрэн, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн нар барилдана. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, К.Ёолк, 66 кг-ын жинд Ө.Бямбасүрэн, 73 кг-ын жинд О.Уранбаяр, 81 кг-ын жинд О.Шинэбаяр, 90 кг-ын жинд Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, -100 кг-ын жинд Б.Хүдэрчулуун, +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар өрсөлдөж байна. Өчигдөр 48, 52, 57, 60, 66 кг-ын жингийн барилдаан болсон. Манай жүдочид одоогоор нэг алт, хоёр тамирчин шагналт тавдугаар байр, нэг тамирчин шагналт долдугаар байрт орсон амжилтыг үзүүлээд байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД Г.НАРАНЦЭЦЭГ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
.jpg)
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 23 жүдочин барилдсан. Манай улсаас ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “D” нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын HUH Mio-г цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн Laura MARTINEZ ABELENDA-г ялж, “D” хэсгийн аварга болж, шөвгийн дөрөвт үлдсэн юм.
Шөвгийн дөрөвт “Парис-2024” олимпын хүрэл медальт Францын тамирчин Shirine BOUKLI-г ялж, финалдсан. Улмаар 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Испанийн тамирчин Eva PEREZ SOLER-ыг ялж, “Тбилис-2025” их дуулгын аваргын алтан медалийг хүртлээ.
Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт 18 настай Жамсрангийн Анударь “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн Tamar MALCA-тай таарсан. Түүнтэй үнэхээр сайн барилдсан. Шүүгчид түүний хийсэн мэхэнд үнэлгээ өгөөгүй учир ялагдал хүлээсэн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД М.НАНДИН-ЭРДЭНЭ ДОЛДУГААР БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 20 жүдочин барилдлаа. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, ОУХМ Цэрэнтогтохын Гал-Од нар барилдсан. Ц.Гал-Од “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Азербайжаны 19 настай Aydan VALIYEVA-д хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Киперийн Sofia ASVESTA-г ялсан. “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Gefen PRIMO-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Унгарын PUPP Reka-д хожигдож, шагналт долдугаар байрт орлоо.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД М.ИЧИНХОРЛОО ШАГНАЛТ ТАВДУГААР БАЙРТ ОРЛОО
.jpg)
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 24 тамирчин барилдлаа. Тус жинд манай улсаас ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа нар өрсөлдсөн. ОУХМ М.Ичинхорлоо “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Кене Улсын Grace NONE-ийг цэвэр, хоёрдугаар тойрогт “Токио-2020” олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Францын Sarah Leonie CYSIQUE-ийг цэвэр ялсан. “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд “Парис-2025” их дуулгын аварга Францын тамирчин Martha FAWAZ-д хожигдсон. Дагах тойргийн барилдаан Бразилийн шилдэг тамирчин Jessica LIMA-г ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Сербийн Marica PERISIC-д юко үнэлгээгээр ялагдлаа. Дэвжээний шүүгчийн өгсөн юко үнэлгээ эргэлзээтэй л харагдсан. Ийнхүү ОУХМ М.Ичинхорлоо шагналт тавдугаар байрт шалгарлаа. Өсвөрийн дэлхийн аварга, “Токио-2024” их дуулгын хүрэл медальт, ОУХМ Т.Ариунзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Adriana RODRIGUEZ SALVADOR-т ялагдлаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Э.АРИУНБОЛД ШАГНАЛТ ТАВДУГААР БАЙРТ ОРОВ
.jpg)
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 27 тамирчин барилдсан. Манай улсаас тус жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд, Кадирбекийн Ёолк нар өрсөлдлөө. ОУХМ Э.Ариунболд “В” тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Армен Улсын Ashik ANDREYAN-ыг ялсан. “В” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Куба Улсын Jonathan CHARON-ыг ялсан. Шөвгийн дөрвийн барилдаанд “Парис-2024” олимпын мөнгөн медальт Францын Luka MKHEIDZE-д хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Emiel JARING-д хожигдон, шагналт тавдугаар байрт орсон байгаа. ОУХМ К.Ёолк “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Эл-Сальвадорын Jairo MORENO-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Нидерландын Emiel JARING-д хожигдсон.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД ӨЛЗИЙБАЯРЫН БЯМБАСҮРЭН БАРИЛДЛАА
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 32 тамирчин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байгаа. Манай улсаас Өлзийбаярын Бямбасүрэн нар барилдсан. МУГТ Ё.Басхүү бэртлийн улмаас барилдаагүй. Ө.Бямбасүрэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Abdurakhim NUTFULLOEV-т ялагдлаа.
ӨНӨӨДӨР Л.АНХЗАЯА, УРАНБАЯР, О.ШИНЭБАЯР, Д.ЕСҮЙ НАР БАРИЛДАНА
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Л.АНХЗАЯА, О.УРАНБАЯР ӨРСӨЛДӨНӨ
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 44 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас тус жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар барилдана. ОУХМ Л.Анхзаяа “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркийн Ejder TOKTAY-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Украины Said-Magomed KHALIDOV-той барилдана. ОУХМ О.Уранбаяр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Кене болон Киргизстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД О.ШИНЭБАЯР БАРИЛДАНА
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 36 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаас Оюунчимэгийн Шинэбаяр барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Грекийн Michail TSOUTLASVILI-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Австрийн Bernd FASCHING-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИНД Д.ЕСҮЙ ӨРСӨЛДӨНӨ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 29 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас тус жинд Дарханбатбаярын Есүй барилдана. Тэрбээр “С” нэгдүгээр тойрогт ОХУ-ын Eva OGNIVOVA-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадах юм бол хоёрдугаар тойрогт Швед, Польшийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
| “ТБИЛИС-2025” ГРАНД СЛАМЫН ХОЁР ДАХЬ ӨДРИЙН БАРИЛДААН ӨНӨӨДӨР БОЛНО |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |